Түгээмэл асуулт, хариултууд


Бизнес 2.0 Академийн Learn.ONE.mn талбарт хэн суралцаж болох вэ?

Өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой хэн бүхэн Learn.ONE.mn талбарт бүртгүүлж орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр суралцах боломжтой.


Learn.ONE.mn цахим курст хэрхэн нэвтрэх вэ?

Цахим курст нэвтрэхийн тулд 1) Талбарт бүртгүүлэх, 2) Курс сонгож элсэх гэсэн 2 алхмыг хийнэ.

Талбарт бүртгүүлэхийн тулд Learn.ONE.mn хаягаар орж Бүртгүүлэх товчийг дарна. Бүртгэлийн товч маягтыг бөглөж, ашиглах журам ба нууцлалын бодлогыг зөвшөөрснөөр та талбарт нэвтэрнэ.

Санал болгож буй курсуудээс сонгож Курст элсэх товчийг дарснаар төлбөргүй курс бол курсыг эхлүүлэх хуудсанд, төлбөртэй курс бол онлайнаар төлбөр төлөх хуудсанд шилжих болно.


Цахим сургалт хэрхэн явагдах вэ?

Сургалт нь багшгүйгээр өөрийгөө чиглүүлэн суралцах хэлбэрээр явагдана. Та сургалтын зорилгод хүрэхийн тулд курсын талбарт оруулсан бүх видео хичээлүүдийг үзэхийн зэрэгцээ зааж буй үйлдлүүдийг өөр нэг таб дээр (зарим хичээлийн хувьд цаасан дээр) дадлага хийж турших хэрэгтэй. Зарим курст гарын авлагыг PDF хэлбэрээр оруулсан байгаа.

Хичээлийн агуулгатай холбоотой асуух зүйл гарвал тухайн сэдвийн доорх Сэтгэгдэл оруулах хэсэгт бичээрэй. Курст суралцаж буй бусад хүмүүс болон Бизнес 2.0 Академийн сургагч багш таны асуултанд 48 цагийн дотор хариулна.

Та суралцах явцдаа мэдлэг шалгах тестүүдээр өөрийгөө сорьж үзээрэй. Курсын төгсгөлд сургалтыг үнэлэх асуулгыг бөглөвөл бид сургалтаа цаашид улам бүр сайжруулах болно.


Цахим курсууд нь төлбөртэй юу? Тийм бол хэрхэн төлөх вэ?

Learn.ONE.mn талбар дахь цахим курсууд нь төлбөртэй, төлбөргүй 2 янз байгаа. Төлбөргүй курсыг талбарт бүртгүүлж нэвтэрсэн дурын хэрэглэгч үзэж болно. Харин төлбөртэй курс нь хэрэглэгчийг онлайнаар төлбөрөө шилжүүлмэгц эрх нээгдэх юм. Хэрэглэгч дурын банкны кредит карт ашиглан хилийн чанадаас, Монголоос төлбөрөө төлж болно. Эсвэл та Датаком компанийн Голомт банкин дахь 1105078212 тоот данс руу шилжүүлээд learn@one.mn имэйл хаягаар, эсвэл 321312 утсаар мэдэгдэнэ үү.


Цахим курсын материалуудыг татаж аваад сүлжээгүй орчинд үзэж болох уу?

Видео хичээлүүд болон гарын авлагыг татаж авах боломжгүй, зөвхөн learn.one.mn талбарт онлайн орчинд үзэж судлах боломжтой юм.


Талбарт цахимаар суралцах үед асуудал гарвал хэнд хэрхэн хандах вэ?

Хичээлийн агуулгатай холбоотой асуух зүйл гарвал тухайн сэдвийн доорх Сэтгэгдэл оруулах хэсэгт бичээрэй. Курст суралцаж буй бусад хүмүүс болон Бизнес 2.0 Академийн сургагч багш таны асуултанд 48 цагийн дотор хариулна.

Техникийн асуудал гарвал таны асуулт “Түгээмэл асуулт хариулт” хэсэгт байгаа эсэхийг хайгаад үзээрэй. Хэрэв тэнд байхгүй бол learn@one.mn хаягаар имэйл бичих буюу эсвэл 321312 утсаар лавлана уу.


Цахим талбарт суралцахын тулд техникийн ямар шаардлагыг хангасан байвал зохих вэ?

Байнга ашигладаг и-мэйл хаяг, интернэтэд холбогдсон дурын компьютер, эсвэл гар утас, таблет байхад хангалттай.


Элссэн курстээ ямар хугацаатай суралцах вэ?

Курс бүр 3 цаг хүртэлх хугацаатай видео хичээлүүдтэй боловч суралцагч өөрийн цаг боломжоор хүссэн цагтаа үзэх, давтаж үзэхэд зориулагдсан болно. Хэдий тийм ч курст элссэнээс хойш 2 сарын дотор бүх агуулгыг судалж дуусгахыг бид зөвлөж байна.


Цахим талбарт нэвтрэх нэр, нууц үгээ мартсан бол яах вэ?

Та нууц үгээ мартсан бол нууц үгээ мартсан уу гэсэн товчлуур дээр дарахад танд нууц үг солих заавар бүхий автомат имэйл илгээх болно. Зааврын дагуу нууц үгээ сэргээгээрэй


Цахим курсуудыг гар утас, таблетаас үзэж болох уу? Яаж?

Гар утас болон таблетынхаа вэб хөтөч дээр http://learn.one.mn хаягаар орж хичээлүүдийг үзэж болно.


Талбарт профайл зургаа яаж солих вэ?

  1. Gravatar.com вэбсайтыг ачаалж Create your own gravatar товчийг дарна. Имэйл хаяг, нэр, нууц үгээ бичиж бүртгүүлнэ.
  2. Бүртгүүлсэн имэйлээ шалгаж, Gravatar-аас ирсэн имэйл дэх Activate account холбоосыг дарж бүртгэлээ баталгаажуулна.
  3. Нээгдсэн хуудсанд Sign in to Gravatar товч дарж, имэйл, нууц үгээ оруулан нэвтэрнэ.
  4. Хуудасны баруун дээд булангийн лого руу заагчийг аваачаад Add an image дарна.
  5. Upload new -> Choose file гэж ороод өөрийн зургийг компьютерээсээ оруулж, Next -> Crop and finish.
  6. My profile -> Websites -> Add website гэж ороод Website URL цонхонд learn.one.mn гэж бичин Save Website товч дарснаар профайл зураг солигдох болно. Gravatar вэбсайтаас Logout хийж гарна.


Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 5-р сарын 1