Aeqtmfoerhiv43jgej38

Google Calendar-ын хэрэглээ

Ажил хэргээ ухаалгаар хуваарилж хөтлөх - Google Calendar

  Курст элсэх

Сэдвийн хэрэгцээ

Хувийн болон албаны шугамаар уулзалт, арга хэмжээ зохион байгуулахад оролцогч бүрийн чөлөөтэй цагийг олж цаг товлох, баталгаажуулахад бид ихээхэн цаг зарцуулдаг. Компьютер, бусад дижитал төхөөрөмжүүдээ ашиглан хүссэн үедээ хандаж чадах онлайн хуанли, цаг төлөвлөлтийн Google Calendar програмыг ашигласнаар Gmail хаягтай хэрэглэгч бүр ажлаа нягт төлөвлөж, сануулга хүлээн авч, ингэснээрээ бүх ажлаа амжуулж чаддаг болно.

Курсын зорилго

Онлайн цаг төлөвлөлтийн Google Calendar програмыг бүрэн ашиглах мэдлэг, ур чадварыг суралцагчдад эзэмшүүлэх

Сургалтын зорилго

  • Онлайн цаг төлөвлөлтийн Google Calendar програмтай танилцаж, түүний үүрэг, давуу талуудыг нэрлэж чаддаг болно.
  • Google Calendar хуанлийг ажлын болон хувийн хэрэгцээнд тус тус зэрэгцүүлэн үүсгэж, шаардлагатай тохиргоонуудыг хийж чаддаг болно.
  • Хуанлидаа нэг удаагийн, эсвэл дахин давтагдах үйл явдлыг 3 аргаар, мөн сануулга үүсгэж, засварлаж, устгаж сурна.
  • Google Calendar ашиглан бусдыг арга хэмжээндээ хялбархан урьж, хариу авч; хуанлиа хамтрагчидтайгаа болон нийтэд нээлттэй хуваалцаж чаддаг болно. Өөрийн болон хамтрагчийн сул цагийг харж, ажлаа бүтээлчээр төлөвлөдөг болно.
  • Gmail байгууллагын хаягтай суралцагчид Google Calendar ашиглан оролцогчид нь цагаа сонгож болох цуврал уулзалт товлон, зохион байгуулж чаддаг болно.


Таны сургагч багш


Ц.Анхзаяа
Ц.Анхзаяа

Ц.Анхзаяа нь 2012 оноос ДАТАКОМ ХХК-ийн Технологийн албанд ажиллаж, Wikipedea-ийн төслийн хүрээнд 50’000 монгол үгсийн сантай онлайн тайлбар толь болох викитолийн баазыг програмчилж, түүнд тулгуурласан боловсролын сургалтуудыг их дээд сургуулийн багш нарт амжилттай хийж байсан. 2013 оноос Google Apps for Business, Google Apps for Education хамтын ажиллагааны хүрээнд монголын томоохон бизнесийн байгууллага, их дээд сургуулиудад Google-ийн үйлчилгээг нутагшуулан, цуврал сургалтууд зохион байгуулсан Монголын анхны Гүүглийн аппликэйшний сертификаттай мэргэжилтэн /Google Apps Certified Deployment Specialist/ юм. 2016 оноос хэрэглэгчдэд технологийн шийдэл санал болгох, зөвлөх чиглэлээр ажиллаж, одоо Бизнес 2.0 Академи-д сургагч багш, зохицуулагчаар ажиллаж байна.


Эхэлье!