J0kfllwxtum52ms1t6qd

Google Forms-ын хэрэглээ

Онлайнаар үзүүлэн бэлтгэж илтгэх - Google Forms

  Курст элсэх

Сэдвийн хэрэгцээ

Санал асуулга, судалгаа, сорилыг зориулалтын хэрэгсэл ашиглан онлайнаар олуулаа хамтран зохиомжлох, асуулгыг зорилтот хэрэглэгчдэд орон зайнаас үл хамааран хялбархан хүргэх, мэдээллийг түргэн шуурхай цуглуулах, шинжлэх хэрэгцээ шаардлага өнөөгийн ажил хэрэгч хүмүүс, багш, сургалтын мэргэжилтнүүд, судлаач, маркетеруудын өмнө тулгарч байна. Энэхүү хэрэгцээг хангах Google Forms програмыг ашиглаж сурснаар суралцагч ажлын бүтээмжээ дээшлүүлж, хөдөлмөрөө ихээхэн хөнгөвчлөх болно.

Курсын зорилго

Онлайнаар санал асуулга, судалгаа, сорил авах, цуглуулсан мэдээллийг эмхлэх зориулалт бүхий Google Forms програмыг бүрэн ашиглах мэдлэг, ур чадварыг суралцагчдад эзэмшүүлэх

Сургалтын зорилго

  • Google Forms програмтай танилцаж, түүний үүрэг зориулалт, давуу талуудыг нэрлэж чаддаг болно.
  • Google Forms асуулга/сорил үүсгэж, тохирох өнгө, загварыг сонгон ашиглаж, тохируулгуудыг хийж сурна. Асуулгын бэлэн загваруудаас сонгож ашиглах аргыг мэдэж авна.
  • Асуулга/сорилын асуултыг 10 төрлөөр үүсгэх, зохиомжлох ур чадварт суралцана.
  • Өгөгдлийн үнэн зөвийг шалгах тохируулгыг хийж чаддаг болно.
  • Автоматаар дүн нь гардаг өөрийгөө үнэлэх сорил үүсгэж сурна.
  • Асуулга/сорилын маягтыг хамтрагчид, зорилтот хэрэглэгчдэд шэйрлэж, үр дүнг хүснэгт болон график хэлбэрээр үзэх, ашиглах ур чадварт суралцана.


Таны сургагч багш


Я.Цэцэг-Өлзий
Я.Цэцэг-Өлзий

Я.Цэцэг-Өлзий нь 2003-2007 онд Оракл Боловсролын сангаас зохион байгуулдаг олон улсын Think Quest уралдааны Монгол дахь үндэсний зохицуулагч, олон улсын уралдааны шүүгчээр; 2011-2012 онд Майкрософт корпорацийн Монгол дахь Боловсролын хөтөлбөр хариуцсан менежерээр ажилласан. Цэцэг-Өлзий нь цахим сургалт нэвтрүүлэх чиглэлээр “Цахим Мэдлэг” байгууллагыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 2007 онд үүсгэн байгуулж, одоог хүртэл ажиллан 400 гаруй багш, сургалтын менежерүүдийг цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадварт сургаж төгсгөөд байна. Тэрээр цахим сургалтын чанарын хяналт баталгаажуулалтын тогтолцоог санаачлах төслийг 2012-2013 онд хэрэгжүүлж, чанарын 47 шалгуур үзүүлэлтүүдийг нутагшуулан сургалтын байгууллагуудад танилцуулсан. Цэцэг-Өлзий нь 2017 оноос Бизнес 2.0 академид сургалтын арга зүйч, цахим сургалтын зөвлөхөөр ажиллаж байна.


Эхэлье!