2cro9cepqasahakppziw

Google Sheets-ын хэрэглээ

Бүртгэл тооцоог онлайнаар хөтлөх - Google Sheets

  Курст элсэх

Сэдвийн хэрэгцээ

Аливаа бүртгэл тооцоог хөтлөх, засварлах ажлыг хэзээ ч, хаанаас ч, ямар ч төхөөрөмж ашиглан хийж гүйцэтгэх хэрэгцээ шаардлага ажил хэрэгч хүмүүсийн өмнө тулгарах болжээ. Төхөөрөмж бүрдээ тооцоо боловсруулах нэмэлт програм суулгалгүйгээр, зөвхөн вэб хөтөч ашиглаж бусадтай хамтран нэгэн зэрэг бүртгэл тооцоог хамтран хөтлөх, боловсруулах, засварлах боломжийг Google Sheets бидэнд олгож байна. Google Sheets програмыг ашигласнаар та хүснэгтэн файлаа маш хялбараар хамтрагчдадаа болон олон нийтэд хүргэж, тэдний саналыг тусгуулж, баримтаа .xlsx, .pdf, .ods, .html, .csv форматаар татаж авч болно.

Курсын зорилго

Бүртгэл тооцоог онлайнаар хөтлөх зориулалт бүхий Google Sheets програмыг бүрэн ашиглах мэдлэг, ур чадварыг суралцагчдад эзэмшүүлэх

Сургалтын зорилго

  • Бүртгэл тооцоо хийх Google Sheets програмтай танилцаж, түүний давуу талуудыг нэрлэж чаддаг болно.
  • Google sheets хүснэгт үүсгэж, тооцоо хөтөлж сурна. Бэлэн загваруудаас сонгож ашиглах чадвартай болно. MS Excel хүснэгт хуулж, хөрвүүлж ашиглаж сурна.
  • Бэлэн томъёо болон дизайн бүхий хөдөлмөр хөнгөвчлөх төрөл бүрийн нэмэлт хэрэгслүүдийг хайх, суулгах, ашиглах ур чадварыг эзэмшинэ.
  • Хүснэгтэн мэдээллийг хамтрагчидтайгаа болон олон нийттэй хуваалцаж, онлайнаар 50 хүнтэй нэгэн зэрэг хамтран засварлаж, санал өгч чаддаг болно.
  • Pivot table ашиглан өгөгдөлд олон янзаар дүн шинжилгээ хийж чаддаг болно.
  • Файл засварласан түүх, хүснэгтийн өмнөх хувилбаруудыг үзэж, шаардлагатай бол сэргээж сурна.
  • Explore командаар хүснэгтэн мэдээллийг график болон статистик мэдээлэл болгон автоматаар хувиргах ур чадварт суралцана.


Таны сургагч багш


Я.Цэцэг-Өлзий
Я.Цэцэг-Өлзий

Я.Цэцэг-Өлзий нь 2003-2007 онд Оракл Боловсролын сангаас зохион байгуулдаг олон улсын Think Quest уралдааны Монгол дахь үндэсний зохицуулагч, олон улсын уралдааны шүүгчээр; 2011-2012 онд Майкрософт корпорацийн Монгол дахь Боловсролын хөтөлбөр хариуцсан менежерээр ажилласан. Цэцэг-Өлзий нь цахим сургалт нэвтрүүлэх чиглэлээр “Цахим Мэдлэг” байгууллагыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 2007 онд үүсгэн байгуулж, одоог хүртэл ажиллан 400 гаруй багш, сургалтын менежерүүдийг цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадварт сургаж төгсгөөд байна. Тэрээр цахим сургалтын чанарын хяналт баталгаажуулалтын тогтолцоог санаачлах төслийг 2012-2013 онд хэрэгжүүлж, чанарын 47 шалгуур үзүүлэлтүүдийг нутагшуулан сургалтын байгууллагуудад танилцуулсан. Цэцэг-Өлзий нь 2017 оноос Бизнес 2.0 академид сургалтын арга зүйч, цахим сургалтын зөвлөхөөр ажиллаж байна.


Эхэлье!