5xztp27hr2lrbkcyymow

Имэйлийн зөв зохистой хэрэглээ

Gmail-ийн суурь курс

   Танилцуулга хичээл үзье

Сэдвийн хэрэгцээ

Өнөө цагийн байгууллага, компанийн дотоод, гадаад харилцаа холбооны 70% нь и-мэйлээр явагдаж байна. Тиймээс албан болон хувийн харилцаа холбооны хамгийн чухал суваг болсон и-мэйлийг зөв зохистой хэрэглэх нь бизнесийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.

Курсын зорилго

Энэхүү сургалтанд хамрагдсанаар суралцагч бизнесийн болоод хувийн хэрэгцээндээ и-мэйлийг үр бүтээлчээр, зөв зохистой хэрэглэж сурна.

Сургалтын зорилго

  • Албаны ба хувийн и-мэйлийн ялгаа, мэдээллийн өмчлөл ба аюулгүй байдлын асуудлуудын учир шалтгааныг мэдэж авна.
  • Имэйлээр байгууллагын брэндинг үүсгэж чаддаг болно.
  • Имэйлийн бүх боломжийг бүтээлчээр, зүй зохистой ашиглахад онцлон анхаарах 10 зүйлийг мэдэж, ашиглаж чаддаг болно. Үүнд: имэйлийн гарчиг, архив, хавтас, автомат шүүлтүүр, гарын үсэг, хавсралт, давхар нэр, жагсаалтаар илгээх, хувилж илгээх, нууц үг багтана.


Таны сургагч багш


Ц.Анхзаяа
Ц.Анхзаяа

Ц.Анхзаяа нь 2012 оноос ДАТАКОМ ХХК-ийн Технологийн албанд ажиллаж, Wikipedea-ийн төслийн хүрээнд 50’000 монгол үгсийн сантай онлайн тайлбар толь болох викитолийн баазыг програмчилж, түүнд тулгуурласан боловсролын сургалтуудыг их дээд сургуулийн багш нарт амжилттай хийж байсан. 2013 оноос Google Apps for Business, Google Apps for Education хамтын ажиллагааны хүрээнд монголын томоохон бизнесийн байгууллага, их дээд сургуулиудад Google-ийн үйлчилгээг нутагшуулан, цуврал сургалтууд зохион байгуулсан Монголын анхны Гүүглийн аппликэйшний сертификаттай мэргэжилтэн /Google Apps Certified Deployment Specialist/ юм. 2016 оноос хэрэглэгчдэд технологийн шийдэл санал болгох, зөвлөх чиглэлээр ажиллаж, одоо Бизнес 2.0 Академи-д сургагч багш, зохицуулагчаар ажиллаж байна.