Rfwi35pbtkwlsucr2ryg

Монгол бичгийн хичээл

Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл

   Танилцуулга хичээл үзье

Сэдвийн хэрэгцээ

Монгол бичиг нь монголын ард түмний соёл, мэдлэгийн санг олон үеийн турш тээж ирсэн бичиг тул нийтээр сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх явдлыг төрийн бодлогоор дэмжиж “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн их дээд сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт, төрийн албан хаагчийн шалгалтанд монгол бичгийн мэдлэг шалгах сорил нэмэгдэн орж байгаа билээ. Мөн Монгол хэлний тухай хуульд зааснаар дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр боловсруулж хос бичигтэн болох зорилтыг тавьж буй тул орчин үеийн мэдлэг боловсролтой монгол иргэний хувьд үндэсний монгол бичгээ сурч эзэмших нь чухал ач холбогдолтой болоод байна.

Курсын зорилго

Энэхүү сургалтанд хамрагдсанаар суралцагч нь монгол бичгийн анхан шатны суурь мэдлэгийг эзэмшинэ.

Сургалтын зорилго

o Монгол бичгийн цагаан толгой, холбогдох дүрмийн мэдлэгийг эзэмшинэ.

o Монгол бичгээр бичсэн эх зохиол, ном сонин уншиж чаддаг болно.

o Монгол бичгээр зөв бичих чадвартай болно.



Таны сургагч багш


Э.Уранбилэг
Э.Уранбилэг

Э.Уранбилэг нь 2011 оноос монгол хэл, бичиг судлаач мэргэжлээр ажиллан, монгол хэл, бичиг соёлын ном товхимол эмхэтгэн боловсруулж, редакторлож, зохиогчоор ажиллаж байсан туршлагатай. 2014 оноос монгол бичгийн телевизийн хичээл зааж, танхимаар болон онлайнаар монгол бичиг, уран бичлэгийн сургалтуудыг зохион байгуулж байсан. 2012-2015 онд Монсудар хэвлэлийн газрын Монгол хэлний толь бичгийн редактор, 2015-2016 онд Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн Монгол хэлний мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа олон улсын википедиа толийн технологид суурилсан “Монгол хэлний викитоль” бичгийг хөгжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Улмаар цаашид тасралтгүй өргөжүүлэх үүднээс МУИС-ийн багш оюутнуудын оролцоотой хөгжүүлэхээр 2017 оноос МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна.


Хичээлийн хөтөлбөр



Эхэлье!