АШИГЛАХ ЖУРАМ

1. Нөхцөл

Хэрэглэгч Learn.ONE сайтын (цаашид Академи гэх) цахим сургалтын талбарыг (цаашид талбар гэх) ашиглаж эхэлснээр ашиглах нөхцөл ба журмыг хүлээн завшөөрсөнд тооцох ба ашиглах журам хийгээд холбогдох хууль журмуудын хүрээнд хариуцлага хүлээхэд бэлэн гэдгийг нотолно. Хэрэв та энэ нөхцлийг зөвшөөрөхгүй байгаа бол талбарыг ашиглахыг хориглоно. Энэ талбарт байгаа материалууд зохиогчийн эрхийн болон оюуны өмчийн хуулиар хамгаалагддаг.

2. Лиценз ашиглах

  1. Энэхүү ашиглах зөвшөөрөл нь талбарт байгаа материалуудыг зөвхөн ашгийн бус зорилгоор өөртөө хуулах, татаж авах зэргээр ашиглахад зориулсан ба зохиогчийн эрхийг шилжүүлэх болон дараах нөхцөлд хориотой. Үүнд:
    1. Материалуудыг хуулах, өөрчлөх;
    2. Материалуудыг ашгийн зорилгоор ашиглах, нийтэд түгээх;
    3. Академийн талбарт харъяалагдах ямар нэгэн програмын кодыг задлах, өөрчлөхийг оролдох;
    4. Материалууд дээрх зохиогчийн эрхийн болон өмчлөлийн бусад тэмдгийг арилгах;
    5. Материалуудыг бусдад дамжуулах, эсвэл өөр серверт "толин сайт" үүсгэж байршуулах.
  2. Хэрэглэгч дээрх заалтуудын аль нэгийг зөрчсөн тохиолдолд талбарт хандах эрх автоматаар хаагдах ба Академийн зүгээс хэрэглэгчийн бүх эрхийг хаах эрхтэй. Хэрэглэгч эрхээ хаалгасан тохиолдолд өөрт байгаа хуулж, татаж авсан материалуудаа электрон, файл бүх хэлбэрээр нь устгах ёстой ба хуулбар авч үлдэж цаашид ямар нэгэн байдлаар ашиглаж болохгүй.

3. Хязгаарлалт

Академи болон түүний нийлүүлэгчид талбарт байршиж байгаа материалуудыг ашиглах болон ашиглаж чадахгүйгээс үүдсэн ямар нэгэн гэмтэл, алдаа зэрэгт хариуцлага хүлээхгүй. Гэмтэл гэдэгт мэдээлэл эсвэл ашгаа алдсан, бизнест саад учирсан зэрэг орно. Академид болон эрх бүхий хүмүүст амаар, бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байлаа ч Академи хариуцлага хүлээх шалтгаан болохгүй. Зарим хуулийн заалтад санаатай болон санамсаргүй учруулсан гэмтэл хохиролд хязгаарлалт тавихыг зөвшөөрдөггүй ч энэ заалт Академийн хэрэглэгчид хамаарахгүй.

4. Алдаа мадаг ба засвар өөрчлөлт

Академийн талбарт байгаа материалууд техникийн, хэвлэлийн, фото зургийн алдаатай байж болно. Академи нь талбар дахь материалууддаа үнэн зөв, бүрэн, хамгийн шинэ гэсэн баталгааг өгч чадахгүй. Академи нь материалуудаа ямар нэгэн мэдэгдэл хийлгүйгээр өөрчлөн засч болно. Гэхдээ материалуудаа шинэчилнэ гэж амлахгүй.

5. Холбоосууд

Академи нь өөрийн талбар дахь бүх холбоосууд болон холбоосуудын цаана байгаа агуулгыг шалгаж баталгаажуулдаггүй. Талбарт буй холбоос нь баталгаатай манай Академийн мэдээлэл гэж ойлгож болохгүй. Эдгээр холбоос дээр дарж тухайн мэдээлэлд шилжиж байгаа нь хэрэглэгчийн өөрийн сонголт төдийгүй хэрэглэгч өөрөө эрсдлийг нь хариуцна.

6. Талбарыг ашиглах нөхцлийг өөрчлөх

Академи нь урьдчилан мэдэгдэлгүйгээр ашиглах нөхцлийг хэзээ ч өөрчилж болно. Хэрэглэгч энэхүү талбарыг ашигласнаар хамгийн сүүлд шинэчлэгдсэн Ашиглах журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

7. Маргааныг шийдвэрлэх

Академийн талбартай холбоотой ямар нэгэн маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.


Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 5-р сарын 1