5nzqqo1sq6u4r3gvssyq

Хялбар аргаар вэб бүтээх

Вэб бүтээгч платформ webcity.mn

   Танилцуулга хичээл үзье

Сэдвийн хэрэгцээ

Вэбсайт бүтээх үйл явцыг хялбаршуулсан бүтээгдэхүүн зах зээлд хэрэгцээтэй байгаатай уялдуулан Монголын Интернэтийн анхдагч Датаком компаниас энэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Webcity.mn нь заавал мэргэжлийн байгууллагад хандалгүйгээр хэрэглэгч өөрөө вэбсайтаа хялбар аргаар бүтээхэд зориулсан систем юм.

Курсын зорилго

Webcity.mn системийг ашиглан вэбсайтаа бүтээх, шинэчлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилготой.

Сургалтын зорилго

  • Вэбсайт бүтээх алхмуудыг мэддэг болох
  • Webcity.mn-ийн бүтцийн элементүүд, тэдгээрийг зориулалтын дагуу ашиглаж чаддаг болох
  • Системийн тохиргоог өөрийн хүссэнээр хийж чаддаг болох
  • Вэбсайтаа хайлтын системд оноож сурах
  • Вэбсайтаа домэйн нэртэй холбож ажиллуулж сурах


Таны сургагч багш


О.Цаньлэг
О.Цаньлэг

О.Цаньлэг нь програм хангамжийн мэдээллийн системийн мэргэжилтэн бөгөөд сүүлийн 15 жил мэдээллийн технологийн салбарт тэр дундаа програм хангамж, интернэтэд суурилсан вэб технологийн чиглэлээр тасралтгүй ажилласан. 2006-2009 онд Mэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газар, “Вэб Имэйл” төслийн удирдагчаар ажиллаж, төрийн байгууллагуудын ажилтан бүрийг имэйлтэй болгох ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй 400 орчим вэбсайтыг удирдан гүйцэтгэсэн туршлагатай. 2016 оноос Бизнес 2.0 Академийн сургагч багш, бизнесийн зөвлөхөөр ажиллаж байна. Технологийн судалгааны арга зүй чиглэлээр мэргэшин, бизнест нэвтрүүлэхээр зорьж байна.


Эхэлье!