Zkbeg2u0rfaezmyceqje

Facebook-ийг бизнест ашиглах нь

Facebook-ийг бизнест зөв оновчтой ашиглах арга техник

Курст элсэх: 6 сар / 77,000 ₮.

Сэдвийн хэрэгцээ

2017 оны 6-р сарын байдлаар Фэйсбүүкэд сар тутам дэлхий даяар 2 тэрбум, Монголоос 1-1.5 сая идэвхтэй хэрэглэгч ханддаг статистик үзүүлэлт байна. Фэйсбүүк дэх бизнес хуудсын тоо 65 саяд хүрч, секунд тутамд 5 шинэ профайл нээгдэж байна. Фэйсбүүк нь оюутан залуусын сүлжээ байхаа хэдийнэ больж, жинхэнэ бизнес явагддаг, өрнөдөг халуун цэг болон хувирчээ. Ихэнх бизнесүүд Фэйсбүүк дэх хүмүүсийн төвлөрлийг ашиглан үнэ төлбөргүйгээр, эсвэл маш бага зардлаар зорилтот бүлгээ онилон бизнесээ хүргэж, сурталчилж, өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх болсон. Энэхүү арга тактикт суралцаж, Фэйсбүүкэд бизнесээ байршуулан худалдан авагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ татах, харилцах, халамжлах нь аливаа бизнесүүдийн амжилттай хөгжих, өрсөлдөгчидтэйгөө зэрэгцэн алхах нөхцөл болоод байна.

Курсын зорилго

Олон нийтийн томоохон сүлжээ болох Фэйсбүүкийг ашиглан бизнесээ хамгийн бага зардлаар зорилтот бүлэгтээ хүргэх, сурталчлах мэдлэг, ур чадварыг суралцагчдад эзэмшүүлэх


Таны сургагч багш


Я.Цэцэг-Өлзий
Я.Цэцэг-Өлзий

Я.Цэцэг-Өлзий нь 2003-2007 онд Оракл Боловсролын сангаас зохион байгуулдаг олон улсын Think Quest уралдааны Монгол дахь үндэсний зохицуулагч, олон улсын уралдааны шүүгчээр; 2011-2012 онд Майкрософт корпорацийн Монгол дахь Боловсролын хөтөлбөр хариуцсан менежерээр ажилласан. Цэцэг-Өлзий нь цахим сургалт нэвтрүүлэх чиглэлээр “Цахим Мэдлэг” байгууллагыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 2007 онд үүсгэн байгуулж, одоог хүртэл ажиллан 400 гаруй багш, сургалтын менежерүүдийг цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадварт сургаж төгсгөөд байна. Тэрээр цахим сургалтын чанарын хяналт баталгаажуулалтын тогтолцоог санаачлах төслийг 2012-2013 онд хэрэгжүүлж, чанарын 47 шалгуур үзүүлэлтүүдийг нутагшуулан сургалтын байгууллагуудад танилцуулсан. Цэцэг-Өлзий нь 2017 оноос Бизнес 2.0 академид сургалтын арга зүйч, цахим сургалтын зөвлөхөөр ажиллаж байна.


Түгээмэл асуулт хариулт


When does the course start and finish?
The course starts now and never ends! It is a completely self-paced online course - you decide when you start and when you finish.
How long do I have access to the course?
How does lifetime access sound? After enrolling, you have unlimited access to this course for as long as you like - across any and all devices you own.
What if I am unhappy with the course?
We would never want you to be unhappy! If you are unsatisfied with your purchase, contact us in the first 30 days and we will give you a full refund.

Эхэлье!

Купон идэвхижүүлэх заавар үзэх