L6wgooepttsjfwyplkbg

Twitter-ийг бизнест ашиглах нь

Twitter ашиглан бизнесээ өргөжүүлэх арга ухаан

   Танилцуулга хичээл үзье

Сэдвийн хэрэгцээ

Twitter бол Интернэтэд холбогдсон хэн боловч 280 тэмдэгт бүхий товч бичвэр, зураг видео ашиглан өөрийн мэдээллийг бусдад түргэн шуурхай хүргэх, харилцах боломжийг олгодог олон нийтийн хүчирхэг сүлжээ юм. 2017 оны эхний улирлын байдлаар дэлхий даяар 328 сая идэвхтэй жиргээчид байгаа ба тэд Twitter-ийг бизнесээ өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх нэгэн суваг болгон ашиглаж байна. 100-аас дээш ажилтантай бизнесүүдийн 66% нь Twitter-т бизнесээ байршуулан тордож буй статистик бий. Монголын томоохон компаниуд ч Twitter-ийг өргөнөөр ашиглах болжээ. Гэвч зөв цагт, зөв агуулгыг, зөв хүмүүст үнэ төлбөргүйгээр, эсвэл маш бага зардлаар хүргэснээр л Twitter төдийгүй аливаа олон нийтийн сүлжээг ашигласныхаа үр шимийг хүртэх юм. Энэхүү арга тактикийг сургалтаар эзэмшүүлэх болно.

Курсын зорилго

Олон нийтийн Twitter сүлжээг ашиглан бизнесээ хамгийн бага зардлаар зорилтот бүлэгтээ хүргэх, сурталчлах мэдлэг, ур чадварыг суралцагчдад эзэмшүүлэх



Таны сургагч багш


Я.Цэцэг-Өлзий
Я.Цэцэг-Өлзий

Я.Цэцэг-Өлзий нь 2003-2007 онд Оракл Боловсролын сангаас зохион байгуулдаг олон улсын Think Quest уралдааны Монгол дахь үндэсний зохицуулагч, олон улсын уралдааны шүүгчээр; 2011-2012 онд Майкрософт корпорацийн Монгол дахь Боловсролын хөтөлбөр хариуцсан менежерээр ажилласан. Цэцэг-Өлзий нь цахим сургалт нэвтрүүлэх чиглэлээр “Цахим Мэдлэг” байгууллагыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 2007 онд үүсгэн байгуулж, одоог хүртэл ажиллан 400 гаруй багш, сургалтын менежерүүдийг цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадварт сургаж төгсгөөд байна. Тэрээр цахим сургалтын чанарын хяналт баталгаажуулалтын тогтолцоог санаачлах төслийг 2012-2013 онд хэрэгжүүлж, чанарын 47 шалгуур үзүүлэлтүүдийг нутагшуулан сургалтын байгууллагуудад танилцуулсан. Цэцэг-Өлзий нь 2017 оноос Бизнес 2.0 академид сургалтын арга зүйч, цахим сургалтын зөвлөхөөр ажиллаж байна.


Хичээлийн хөтөлбөр


  Хоёр. Бизнес профайлаа бүтээх
Боломжтой хоног
хоног элссэний дараа
  Тав. Жиргээний үр нөлөөг хэмжих
Боломжтой хоног
хоног элссэний дараа

Эхэлье!