Gkyahg21szz1fh5pjoww

Дижитал шилжилт: Удиртгал лекц

   Танилцуулга хичээл үзье Курст элсэх: 10,000 ₮

Сэдвийн хэрэгцээ

Дэлхий нийтэд өрнөж буй дижитал шилжилт буюу цахим хувьсгал өнөөдөр бизнес, эдийн засаг, нийгмийн бүхий л харилцаанд шинэ боломж, шинэ соёлыг авчирч бна. Хувь хүн, албан байгууллага аль нь ч ялгаагүй энэ өөрчлөлт, чиг хандлагыг түрүүлж олж харж, өөрчлөлтийг эхлүүлэх, хийх хэрэгтэй.

Курсын зорилго

Дижитал шилжилт гэж юу болох, түүний үндэслэл, шалтгаан, чиг хандлагыг сонсогчдод ойлгуулж, санаа сэдэл өгөх

Сургалтын зорилго
  • Дижитал шилжилт гэж юу болох, бидний амьдрал, бизнест юу авчирч бгаа талаар мэдэж авна.
  • Дижитал давлагаанд нэгдэх арга замуудыг мэдэж, бизнес төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх санаа сэдэл олж авна.


Таны сургагч багш


Д.Энхбат
Д.Энхбат

Д.Энхбат нь 1994 оноос Датаком ХХК-ийг үүсгэн байгуулж, Монгол улсад анх Интернэт нэвтрүүлсэн. ОХУ-д системийн инженер мэргэжил эзэмшсэн, техникийн ШУ-ы эрдмийн доктор зэрэгтэй. Сансрын холбоо, цахим төлбөр тооцоо, Интернэт үйлчилгээний 5 компани байгуулж ажилласан туршлагатай. 2012 оноос Нээлттэй Мэдлэг Боловсролын санг үүсгэн байгуулж Онлайн сургалтын ХАН академийн хичээл, сайтыг орчуулж сургууль, багш, сурагчдад хүргэх, Монгол хэлний Вики толийг боловсруулах, Google Education багц үйлчилгээг их дээд сургууль, багш, оюутнуудад үнэ төлбөргүйгээр хүргэхээр ажиллаж ирсэн. 2016 оноос Бизнес 2.0 Академийг байгуулж Дижитал шинэчлэлийг Монголын бизнес бүрт хүргэхээр ажиллаж байна.


Эхэлье!

Купон идэвхижүүлэх заавар үзэх