English Course (Тэстийн хувилбар)
Англи хэлний багш нарын хөгжилд зориулсан онлайн туршилт хичээл
Танилцуулга хичээл үзье
Гадаад хэлний багш нарын хувьд практик дээр тухайн хэл дээрээ харилцаанд орох нь тун бага байдаг бөгөөд тэр тусмаа ярианы чадвараа сайжруулах шаардлага өндөр байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын цаг зав бага, ажлын ачаалал хэтэрхий ихтэй байдагаас шалтгаалан энэхүү хичээлийг онлайн хэлбэрт оруулсан болно. Хичээлийг бие даан болон хамтран суралцах сургалтын арга барилыг хослуулсан сургалтын загварын дагуу зохион байгуулна.
Энэхүү хичээлээр хичээлийн агуулгын хүүрээнд хэлэлцэгдэх онлайн хэлэлцүүлгэ Англи хэлний багш нарын хэлний мэдлэгт тэр тусмаа ярианы чадварт хэрхэн нөлөөлж буй эсэхийг тодорхойлж цаашдаа ийм төрлийн онлайн хамтарсан сургалт нь багш нарын мэргэжлийн хөгжилд хэрхэн хувь нэмэрээ оруулж байгаа эсэхийг тус тус тодоройлох зорилго бүхий судалгааны ажил болж байгаа юм.