Сэдвийн хэрэгцээ
Аливаа баримт бичиг боловсруулах, засварлах ажлыг хэзээ ч, хаанаас ч, ямар ч төхөөрөмж ашиглан хийж гүйцэтгэх хэрэгцээ шаардлага ажил хэрэгч хүмүүсийн өмнө тулгарах болжээ. Төхөөрөмж бүрдээ бичвэр боловсруулах нэмэлт програм суулгалгүйгээр, зөвхөн вэб хөтөч ашиглаж бусадтай хамтран нэгэн зэрэг баримтыг бүтээлчээр хамтран боловсруулах, засварлах боломжийг Google бидэнд олгож байна. Google Docs програмыг ашигласнаар та баримтаа маш хялбараар хамтрагчдадаа болон олон нийтэд хүргэж, тэдний саналыг тусгуулж, баримтаа .docx, .pdf, .odt, .html форматаар татаж авч болно.
Курсын зорилго
Онлайн горимд бичвэр боловсруулах Google Docs програмыг бүрэн ашиглах мэдлэг, ур чадварыг суралцагчдад эзэмшүүлэх
Сургалтын зорилго
Ц.Анхзаяа нь 2012 оноос ДАТАКОМ ХХК-ийн Технологийн албанд ажиллаж, Wikipedea-ийн төслийн хүрээнд 50’000 монгол үгсийн сантай онлайн тайлбар толь болох викитолийн баазыг програмчилж, түүнд тулгуурласан боловсролын сургалтуудыг их дээд сургуулийн багш нарт амжилттай хийж байсан. 2013 оноос Google Apps for Business, Google Apps for Education хамтын ажиллагааны хүрээнд монголын томоохон бизнесийн байгууллага, их дээд сургуулиудад Google-ийн үйлчилгээг нутагшуулан, цуврал сургалтууд зохион байгуулсан Монголын анхны Гүүглийн аппликэйшний сертификаттай мэргэжилтэн /Google Apps Certified Deployment Specialist/ юм. 2016 оноос хэрэглэгчдэд технологийн шийдэл санал болгох, зөвлөх чиглэлээр ажиллаж, одоо Бизнес 2.0 Академи-д сургагч багш, зохицуулагчаар ажиллаж байна.