Sjsmqzrrey2xs13spljq

Онлайн офис Google Drive-ын хэрэглээ

Баримт материал, файлаа онлайн хадгалах, хуваалцах - Google Drive

Сэдвийн хэрэгцээ

Бичвэр, хүснэгт, үзүүлэн төдийгүй зураг, аудио, видео гэх мэт олон төрлийн файлууд таны хатуу дискний зай багтаамжийг дүүргэхийн сацуу хүссэн цагтаа, хүссэн газраасаа үзэх боломжгүй байдаг. Тэгвэл Google Drive-ыг ашигласнаар та эдгээр асуудлаа шийдэхээс гадна сонгосон файлаа бусадтай дундаа ашиглах, олон нийтэд хялбархан хүргэж чадах юм. Google Drive ашигласнаар таны төдийгүй танай байгууллагын ажлын бүтээмж эрс нэмэгдэж, ажил хэргээ илүү эмх цэгцтэй, шуурхай явуулах болно.

Курсын зорилго

Бүх төрлийн файлаа онлайн орчинд аюулгүй хадгалах, зохион байгуулах, бусадтай хуваалцах, ашиглах зориулалт бүхий Google Drive програмыг бүрэн ашиглах мэдлэг, ур чадварыг суралцагчдад эзэмшүүлэх

Сургалтын зорилго

  • Google Drive гэж юу болохыг мэдэж, түүний бүтэцтэй танилцан, давуу талуудыг нэрлэж чаддаг болно.
  • Өөрийн Google Drive үүсгэж, файлуудаа эмх цэгцтэй хадгалах арга зүйд суралцана.
  • Файлуудаасаа сонгож бусадтай хуваалцаж, вэбсайт, блогтоо холбоосыг нь нээлттэй байршуулж сурна.
  • Google Drive-ыг гар утас, таблет, компьютертээ суулган Интернэтгүй орчинд ашиглах тохируулгыг хийж, ашиглаж чаддаг болно.


Таны сургагч багш


Б.Үнэнбат
Б.Үнэнбат

Б.Үнэнбат нь 1995 оноос Монголд Интернэт анх нэвтрүүлэх үеэс мэдээллийн технологийн салбарт ажилласан туршлагатай. 2000-2006 онд Инфокон ХХК, Дэлхийн банкны Монголын Хөгжлийн Гарц төсөлд сургалт хариуцсан зохицуулагчаар ажиллаж, Интернэтэд суурилсан зайн сургалтын төслийн менежер, "Онлайн математик", "Электрон ном" зэрэг зайн сургалтын төслийн удирдагчаар амжилттай ажилласан. Мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх чиглэлд орон нутагт цуврал сургалтууд зохион байгуулж, 10 гаруй гарын авлага бэлтгэн гаргасан. 2006 оноос Датаком ХХК-ийн хэрэглэгчийн үйлчилгээг онлайн болгох, гарын авлага, техникийн заавар боловсруулах, зөвлөх үйлчилгээний шийдэл боловсруулах чиглэлд ажиллаж, эдүгээ Бизнес 2.0 Академид мэдээллийн технологийг бизнестээ үр дүнтэй ашиглах болон дижитал маркетингийн талаар сургалт, судалгааны ажлуудыг хийж байна.


Эхэлье!