Ho7bnf5rsisckws8z0fj

Google Slides-ын хэрэглээ

Онлайнаар үзүүлэн бэлтгэх, хуваалцах - Google Slides

Сэдвийн хэрэгцээ

Үзүүлэн танилцуулга бэлтгэх, засварлах ажлыг хэзээ ч, хаанаас ч, ямар ч төхөөрөмж ашиглан хийж гүйцэтгэх хэрэгцээ шаардлага ажил хэрэгч хүмүүсийн өмнө тулгарах болжээ. Төхөөрөмж бүрдээ тусгай програм суулгалгүйгээр, зөвхөн вэб хөтөч ашиглаж бусадтай хамтран нэгэн зэрэг үзүүлэн танилцуулгыг хамтран бэлтгэх, засварлах боломжийг Google Slides бидэнд олгож байна. Google Slides програмыг ашигласнаар та үзүүлэн танилцуулгаа маш хялбараар хамтрагчдадаа болон олон нийтэд хүргэж, тэдний саналыг тусгуулж, баримтаа .pptx, .pdf, .odp, .txt, .png, .jpg, .svg форматаар татаж авч болно.

Курсын зорилго

Онлайн үзүүлэн танилцуулга хийх зориулалт бүхий Google Slides програмыг бүрэн ашиглах мэдлэг, ур чадварыг суралцагчдад эзэмшүүлэх

Сургалтын зорилго

  • Онлайн үзүүлэн танилцуулга хийх Google Slides програмтай танилцаж, түүний үүрэг, давуу талуудыг нэрлэж чаддаг болно.
  • Google Slides үзүүлэн үүсгэж, тохирох загвар ба бүтцийг сонгон ашиглахын зэрэгцээ үзүүлэндээ холбоос, зураг, хөдөлгөөнт дүрс, график, видео оруулж сурна.
  • Үзүүлэнгээ бусадтай хуваалцаж, онлайнаар 50 хүнтэй нэгэн зэрэг хамтран засварлаж, санал өгч чаддаг болно.
  • Файл засварласан түүх, үзүүлэнгийн өмнөх хувилбаруудыг үзэж, шаардлагатай бол сэргээж сурна.
  • Google Slides талбар дээрээ хайлт хийж, толь бичиг ашиглаж, хамтрагчдадаа имэйл илгээж чаддаг болно.
  • Google Slides онлайн үзүүлэнгээ ашиглан дурын төхөөрөмжөөс илтгэл танилцуулга хийх, сонсогчдоос асуулт хүлээн авах, асуултыг дэлгэц дээрээ харуулах ур чадварт суралцана.
  • Google Slides ашиглан илтгэлээ дэлгэцийн видео болгож чаддаг болно.


Таны сургагч багш


Ц.Анхзаяа
Ц.Анхзаяа

Ц.Анхзаяа нь 2012 оноос ДАТАКОМ ХХК-ийн Технологийн албанд ажиллаж, Wikipedea-ийн төслийн хүрээнд 50’000 монгол үгсийн сантай онлайн тайлбар толь болох викитолийн баазыг програмчилж, түүнд тулгуурласан боловсролын сургалтуудыг их дээд сургуулийн багш нарт амжилттай хийж байсан. 2013 оноос Google Apps for Business, Google Apps for Education хамтын ажиллагааны хүрээнд монголын томоохон бизнесийн байгууллага, их дээд сургуулиудад Google-ийн үйлчилгээг нутагшуулан, цуврал сургалтууд зохион байгуулсан Монголын анхны Гүүглийн аппликэйшний сертификаттай мэргэжилтэн /Google Apps Certified Deployment Specialist/ юм. 2016 оноос хэрэглэгчдэд технологийн шийдэл санал болгох, зөвлөх чиглэлээр ажиллаж, одоо Бизнес 2.0 Академи-д сургагч багш, зохицуулагчаар ажиллаж байна.


Эхэлье!